Байнгын хорооны ирц 2 цагийн дараа бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-05 11:41:13

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 08.30 минутад хуралдах товтой ч гишүүд хуралдаандаа уван цуван ирснээс 10.35 минутад тус байнгын хорооны ирц бүрдэж хуралдаанаа эхлүүллээ.

Байнгын хороо өчигдөр хуралдсан ч ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх явцад гишүүдийн дунд маргаан үүсч, улмаар зарим гишүүд картаа сугалсан. Ингэснээр ирц дутаж хуралдаан хойшилсон юм.

Өнөөдрийн хуралдаан ийнхүү бүтэн 2 цаг гаруйн дараагаар эхэлж байна. Хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Говийн бүсийн усан хангамжийг сайжруулах, цөлжилтыг сааруулах “Ногоон говь” хөгжлийн төслийн талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсох юм.

Б.Туул

相关新闻