Дэлхийн цагдаагийн спортын их наадмаас манай тамирчид медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн цагдаагийн спортын их наадам АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод энэ сарын 7-нд эхэллээ.
Хоёр жилд нэг удаа болдог тус наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна.
Монгол Улсын шигшээ багийнхан энэхүү олимпийн нааамд өмнө нь дөрвөн удаа өрсөлдөж байсан бол энэ удаад 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 130 кг-ын жинд мөнгө, “Хүч” спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль хүртэв.
Мөн Дархан-уул аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн хошууч Н.Батхишиг /эмэгтэй/ жүдо бөхийн төрөлд Алтан медаль, жиү жицү төрөлд мөнгөн медаль, НХЖХГ-ын ахлах ахлагч Ц.Цэрэннадмид эмэгтэй жүдо бөхийн төрөлд алтан медаль, Хан-уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Г.Жанчивдорж, Хамгаалалтын 3-р газрын ахлах ахлагч Б.Батгал, ХСИС-ийн дэслэгч Б.Батдорж нар тус тус мөнгөн медаль хүртлээ.
Түүнчлэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа ахлах ахлагч Б.Төмөрбаатар чөлөөт бөхийн төрлийн 86 кг жинд хүрэл, Грек ромын сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж манай баг тамирчид амжилт үзүүлсээр байна.
Тэмцээн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор