“Усны хатан хаан” цэцгийн гайхамшиг Хар ус нууранд л бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-11 09:19:14
Ховд /МОНЦАМЭ/. Зуны өглөө эрт Хар Ус нуурын эргээр очвол ус цэцэглэж байгаа гайхамшигт дүр зургийг олж харах болно. Хэрвээ удаан анхааралтай ажиглах юм бол усны гүнээс дээш гарч буй олон тооны цэцгийн бундууг олж харна.

Бидний нүдний өмнө өнөөх олон бундуу аажмаар дэлгэгдэн манай ардуудын бадамлянхуа хэмээн хүндэтгэн нэрлэдэг бөлбөө цэцгүүд нэг нэгээрээ гарч ирнэ. Энэ бол зөвхөн Ховд аймгийн үзэсгэлэнт  Хар Ус нууранд л харж болох онцгой сонин содон дүр зураг юм. Нар мандах хүртэл бундуу усны мандал дээгүүр хөвж байгаад нарны туяа усны мандалд дөнгөж хүрч эхэлмэгц дэлбээгээ нээж эхэлдэг нь үнэхээр гайхалтай.
Нар жаргахад бөлбөө дэлбээгээ хумьж бундуу нь дахин усан доор шурган орно. Маргааш нарлаг сайхан өдөр болоосой. Учир нь бөлбөө наранд маш их дуртай. Хэрвээ үүлэрхэг сэрүүн байвал дэлбээгээ удаан нээнэ. Хэрвээ тэнгэр бүрхэг байвал цэцгүүд усны мандал дээр гарч ирэхгүй...
Байгаль эхийн бидэнд бэлэглэсэн Усны хатан хаан хэмээх  цагаан бөлбөө цэцэг хүмүүн бидэнд сэтгэлийн таашаал амар амгаланг өгдөг. Гайхамшиг гэж үүнийг л хэлнэ. 
А.Бямбасүрэн

相关新闻