13 компанийн хувьцааны ханш өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", "III" ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 116,300 ширхэг хувьцаа арилжсанаас 13 компанийн хувьцааны ханш өссөн байна.
Долоон компанийн ханш буурсан бол таван компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Таван толгой" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96 хувиар өссөн бол "Тахь-ко” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.43 хувиар унасан байна.
Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,108 ширхэг үнэт цаас 111 сая 800 мянган төгрөгөөр арилжаалжээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 925.76 нэгж болж, 1.82 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 743 тэрбум 92 сая 633 587 төгрөг болсон байна.

Б.Заяа