Тэргүүлэгчдийн хуралдаанаар ирэх оны төсвийн төсөөлөл хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа. Хуралдаанд Т.Жаргалсайхан, Б.Амгаланбадрах, Ч.Чинбат, Б.Баярсайхан, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш, Т.Баярсайхан, Д.Батхуяг нарын Тэргүүлэгчид оролцож 81,8 хувийн ирцтэйгээр хуралдав. Хуралдаанаар Орон нутгийн төсвийн 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны дунд хугацааны төсвийн төсөөллийн мэдээллийг аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд мэдээлэл хийлээ.
Төр орон нутгийн өмчийн төсөвт болон аж ахуйн тооцоот байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч, баталгаажуулсан дүн, тайлан тэнцлийн гаргалт, түүнд хийх дүгнэлт, цаашид хийх арга хэмжээний талаар аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар хэлэлцүүллээ.
Үүнээс гадна Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, "Шилмэл мал" хөтөлбөр батлах тухай, Төрийн дээд шагналд тодорхойлох болон аймгийн хүндэт тэмдгээр шагнах тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Үндэсний Аудитын газрын харьяа Ховд аймгийн Төрийн Аудитын газрын дарга Л.Галбадрах, Монгол банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ц.Бат-Эрдэнэ нар зөвлөх эрхтэйгээр оролцов.

А.Бямбасүрэн