“Таван толгой" компанийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II" ангилалд бүртгэлтэй 22 компанийн 529 460 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өслөө.
Ингэснээр 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Таван толгой" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.68 хувиар өссөн бол "Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 4.92 хувиар унав.
Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,100 ширхэг үнэт цаасыг 114 сая 70 мянган төгрөгөөр арилжсан байна.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг "Сүү" бондыг нэг сая төгрөгөөр арилжжээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 909.22 нэгж болж, 0.76 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 671 тэрбум 817 сая 667234 төгрөг болсон байна.

Б.Заяа