Тайландын хүүхдүүд морин хуур сурч, тайлан тоглолт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотын “Рүүнг Арун” сургуулийн сурагчид энэ сарын 4-нд багш, сурагч, эцэг эхчүүддээ морин хуур сурснаа үзүүлж, тайлан тоглолтоо сонирхууллаа.
Тоглолтод тус сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчид монгол ардын дуу, Бетховен, Моцарт зэрэг сонгодог хөгжмийн зохиолчид, Монгол, Тайландын алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг морин хуураар хөгжимдөж, төгсгөлд нь Тайландын хаант төрийн дууллыг эгшиглүүлэв.
Тус сургуулийн сурагчдад Монголын морин хуурын төв, Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “ИКЭЛ” сангийн гишүүн, СУИС-ийн морин хуурын багш П.Мөнхжин хичээл заасан бөгөөд тэрээр Тайланд улсад байх хугацаандаа нийслэл Бангкок хотоос гадна Чиангмай, Сонгкла, Накхон Си Таммарат, Кхонкен зэрэг мужийн их, дээд сургуулиудад морин хуурын сургалт зохион байгуулжээ.
Морин хуурыг Тайландын олон нийтэд танилцуулж, сурталчлах төслийг ноён Вилит Тежапайбул анх санаачилж, 2015 онд Монголын морин хуурын төвийн хөгжимчдийн Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядетэд зориулсан тоглолтыг Бангкокийн Урлагийн төвийн байранд, 2016 онд Рангситын их сургуульд “Хан хуур” хамтлаг, СУИС-ийн “Найман шарга” морин хуурын оркестрын “Монгол Алтайн нуруунаас Тайландын Чаопраяа мөрөнд” хэмээх тоглолтыг Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-тай тус тус хамтран зохион байгуулсан байна.

Ж.Болор