Хүний буруутай үйл ажиллагаанаас Буянт голын усны түвшин багасч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж Мөнхцаст хайрхануудын цас, мөсний зузаан жилд дунджаар 5 метрээр доошилж байгааг Хар нуур Ховд голын сав газрын захиргаанаас мэдээллээ. Үүний улмаас Буянт голын усны түвшин жилээс жилд багач байна.
Дуунд мөнхөрч, хөшөө нь сүндэрлэсэн Тунгалаг Буянт гол Монгол Алтайн нурууд, Хөх Сэрхийн нурууны мөнх цас мөсөн голуудаас эх аван урсаж, хэдэн үеийн туршиж биднийг ундаалж ирсэн билээ. Гэтэл дэлхийн дулаарал байгаль цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллаганаас Мөнхцаст хайрхануудын цас, мөсний зузаан жилд дунджаар 5 метрээр доошилж байна.
Үүнээс улбаалж Буянт голын усны түвшин ойрын жилүүдэд багасч Алтайн уулсаас тэжээгдэхгүй болох харамсалтай дүр зураг бий болоод байгаа юм. Буянт голын ус өндөр уулын хөндийгөөр 171.8 км урсаж явах замдаа олон саад бэрхшээлийг туулж, тасарсан тохиолдол ч гараад байгаа билээ. Буянт голын усны нөөц горим, бохирдолд нөлөөлж байгаа гол асуудал нь хүний буруутай үйл ажиллагаа, ахуйн хог хаягдал юм. Зөвхөн энэ онд Ховд аймагт Буянт гол дагуу Бугат Үзүүрээс Оцон чулуу хүртэл 1000-аад айл өрх зусланд гарсан байна. Өмнөх жилтэй харьцуулахад зуслангийн айлууд өнөө жил нэг дахин илүү айлууд нэмэгджээ. Энэ нь Буянт гол бохирдох гол нөхцөл бүрдүүлж байна.
Иймд ахуйн хэрэглээний хог хаягдлаа цэвэрлэж, ойр орчмын хогоо зуслангаас нүүхдээ шуудайлан авч хогийн цэгт хүргэх, голын усанд хир буртгаа угаахгүй байж хэвших, буусан бууриа цэвэрлээд нүүх талаар Хар нуур Ховд голын сав газрын захиргаанаас анхааруулж байна. Хүмүүсээ дуундаа мөнхөлж, хөшөөг нь сүндэрлүүлсэн бидний амин сүнс Буянт голоо аврая,хамгаалья, хайрлая.

А.Бямбасүрэн