16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-08 18:14:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 64 313 ширхэг хувьцаа арилжсан байна.

Ингэснээр 16  компанийн хувьцааны ханш өсч, 6  компанийн хувьцааны ханш буурсан бол 8  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал  “Монгол керамик" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.44 хувиар өссөн бол "Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 2.20 хувиар буурлаа.

Мөн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 119 381 ширхэг үнэт цаас 10 тэрбум 986 сая 191 602 төгрөгөөр арилжаалсан бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 727 ширхэг үнэт цаас 71 сая 510 540 төгрөгөөр арилжсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 102 ширхэг "Сүү" бонд 110 сая 200 мянган төгрөгөөр арилжжээ.

Эл өдөр "MSE ALL" индекс 902.4 нэгж болж, 1.6 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 644 тэрбум 859 сая  989 187 төгрөг болсон байна. 

相关新闻