Италийн зуны цанын бааз хаалгаа барив
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
РОМ. /АР/. Европын зарим хэсэгт хэт халсны улмаас Италийн хойд нутагт байдаг “зуны цанын бааз” хэсэг хугацаанд хаалгаа барихаас өөр аргагүйд хүрчээ.
Далайн түвшнээс дээш 3000 м-ийн өндөрт байрлах “Alpine Stelvio Pass” цанын бааз нь цаначдын хувьд 6-11 дүгээр сард очих дуртай газруудын нэг юм.
Харин энэ онд тус цанын бааз орчимд Цельсийн 10 градусаас давж халснаар цас мөс хайлж эхэлсэн байна. Уулын энгэр бэлийн мөс хайлж, зөвхөн оргил дээр нь л цас харагдаж байна.
Үүний улмаас тус цанын бааз ням гарагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаалгаа барих шийдвэр гаргасан байна.
Европын өмнөд болон зүүн нутгаар энэ зун ойрын хэдэн жилд халж байгаагүйгээр халж байгаа аж.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, дэлхийн дулаарлын улмаас Европын мөсөн голууд хайлж байна.

Г.Доржханд