Наадмын талбай хогондоо дарагдсан хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт албаны ажлаар ирсэн Эрдэнэ, Дундговь Сэлэнгийн сэтгүүлчид Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит модонд очиж хүндэтгэл үзүүллээ.
Нэрт найрагчийн нэрэмжит Явуугийн модны хөшөө ганцхан Ховд аймагт л байдаг. Тэр модны хөшөөнд жил жилийн зун, намар найрагчид, зохиолчид, сэтгүүлчид ирж хүндэтгэл үзүүлж, Бэгзийн Явуухулан найрагчийг дурсан санаж, шүлэг найргаа уншиж, онгод хиймороо бадраадаг уламжлалтай. Явуугийн модны хөшөө Ховд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт байрладаг.
Ховд хотын хөгжил дэвшлийг магтан гайхаж ирсэн мэргэжил нэгтнүүд маань Явуугийн модны дэргэд очих замд таарсан наадамчин олны хаясан хогонд сэтгэл нь эвгүйрхээд буцав. Наадам дуусаад сарын хугацаа өнгөрөөр байхад Төв цэнгэлдэх хүрээлэн хогондоо дарагдаж, зүлэг сайхан ногоон дэвжээ архи, ундааны сав, чихэр, амтатны цаасанд дарагджээ.
Жаргалант сумын Засаг дарга, Ховд хотын захирагч, Хот тохижилтын газрын дарга гээд олон давхар албан тушаалтай дарга нар Ховд хотын өнгө төрхийг өөд нь татах талаар санаа тавихгүй байгаа нь эндээс харагдаж байна.

А.Бямбасүрэн