Хүүхдийн шүдний өвчлөл нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өчигдөр ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын байгууллагын эмч нар тайлангийн хурал зохион байгуулав. Тэд 14 хоногийн хугацаанд 13 сумын 4500 иргэнд 8200 гаруй шүдний нэгж үйлчилгээг үзүүлжээ.
ХБНГУ-ын шүдний нарийн мэргэжлийн 21 эмч сувилагч нар монгол эмч нартай хамтран өнгөрсөн сарын 18-наас 14 хоногийн хугацаанд 11 сумын 4246 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлжээ. Үзлэгт хамрагдан эмчлүүлсэн иргэдийн 35-40 хувь нь 0-15 насны хүүхэд , 18-20 хувь нь ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсныг эмч нар хэлж байна.
Тус олон улсын байгууллага нь 2007 оноос манай улсад үйл ажиллагаагаа явуулж давхардсан тоогоор 53 сумын 15490 орчим хүн амд нүүр амны нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо эмчилгээг үзүүлжээ.
2008 онтой харьцуулахад энэ оны байдлаар шүд цоорох өвчний тархалт улс аймгийн дундаж үзүүлэлтээс 7-9.8 хувиар, шүд цоорох эрчмийн үзүүлэлтээс 0.2-0.6 хувиар буурчээ. Харин бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь 0.5 хувиар, амны хөндийн өвчний эрүүлжүүлэлт хувь 5.5-7.2 хувиар тус тус өссөн гэж “ХХШЭН” ОУ-ын байгууллагын гүйцэтгэх захирал С.Туул хэллээ.
Тус ОУ-ын байгууллагын хоёрдугаар ээлжийн 26 эмч үлдсэн 13 сумдад энэ сарын наймнаас эхлэн ажиллана.

Т.Есүхэйтөмөр