Шадар сайдыг мөрдсөн нь үнэн гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан мэдээллийн эхэнд хэлэхдээ Шадар сайдыг мөрдсөн гэх асуудал нь үндэслэлтэй бөгөөд иймээс өнгөрсөн сарын 3-нд Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт албан тоот хүргүүлсэн хэмээв.
Үүний дараа Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр ТЕГ, АТГ-т хүргүүлсэн албан тоотыг уншиж танилцууллаа. Уг албан тоотод Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, нэр төрд халдахаар нэр бүхий хүмүүс зохион байгуулалттай хэрэг үйлдэж болзошгүй тул яаралтай шалгаж өгнө үү хэмээн хүссэн байв. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаярт хандсан гэдгээ хэллээ.
Түүнчлэн энэ тухай асуудлаар тэд илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэснээр хэвлэлийн бага хурал өндөрлөв.
Б.Туул