Найрамдалт харилцааны ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Япон улсын Тоттори мужтай Төв аймаг найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Тоттори мужаас найрамдалт харилцааны 20 жилийн ойн хүрээнд тус мужийн Дэд Захирагч Ногава Сатоши тэргүүтэй төлөөлөгчид Төв аймагт айлчилж байна. Төлөөлөгчид өчигдөр Зуунмод хотын төв цэцэрлэгт хүрээлэнд найрамдалт харилцаа үүсч хөгжсөний ойд зориулан дурсгалын мод тарьж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэргэдэх япон хэлний дугуйлангийн сурагчидтай уулзав.
Үргэлжлүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хүнс, хөдөө аж ахуйн газраар зочилж үйл ажиллагаатай танилцлаа. Тус газруудаас найрамдалт харилцааны хүрээнд Тоттори мужид мэргэжилтнүүдээ дадлагажуулдаг уламжлал тогтсон юм.
Төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэ сумын нутагт зохион байгуулагдаж буй монголын түүхэн уламжлал, ёс заншилыг харуулсан Бэсрэг наадам үзэж сонирхсоор 20 жилийн ойн арга хэмжээ өндөрлөв.

Найрамдалт харилцаа цаашид улам өргөжин тэлж, ирэх жилүүдэд урлаг соёлын салбарт анхаарал хандуулж ажиллана гэдгийг хоёр тал онцолж байсан юм.
Т.Есүхэйтөмөр