Германы эмч нар Төв аймагт үнэгүй үзлэг, эмчилгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын “Хил хязгааргүй” шүдний эмч нар олон улсын тусламжийн байгууллагын эмч мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн сарын 19-өөс эхлэн Төв аймагт шүдний үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна.
Үзлэг оношилгоонд өнөөдрийн байдлаар 10 сумын 800 орчим иргэд хамрагдаж, 300 төрлийн нэгж үйлчилгээг авчээ. Германаас ирсэн шүдний нарийн мэргэшсэн эмч нар энэ жил Төв аймгийн 20 суманд шүдний үнэ төлбөргүй тусламжийг үзүүлэх юм.
Мөн тэд 2007 онд Зуунмод, Батсүмбэр зэрэг хоёр сумын шүдний кабинет, 2011 онд Эрдэнэсант сумын шүдний кабинетыг тус тус тохижуулжээ.
Тусламжийн эмчилгээнд шаардагдах бүх материал тоног төхөөрөмж болон холбогдох санхүүжилтийг ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламжийн байгууллагаас хариуцжээ.
Т.Есүхэйтөмөр