БНХАУ-ын Ляонин мужийн уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг гадаадын олон улс, муж, хотуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Тэдгээрийн нэг болох БНХАУ-ын Ляонин муж Төв аймгийн “Соёлын салбарын хамтын ажиллагаа”-ны хүрээнд тус мужийн болон Төв аймгийн уран бүтээлчдийн хамтарсан уран зургийн үзэсгэлэн ЗДТГ-ын Хурлын их танхимд нээгдлээ.
Үзэсгэлэнд нийт 20 орчим бүтээл тавигдсан бөгөөд Ляонин мужийн ёс заншил, соёлын өвөрмөц зүй тогтлыг үзэх боломж гарч байна гэдгийг Вонг Хин Ляонин мужийн Соёлын хорооны газрын дарга Венг Зуо Шү онцлон хэллээ.
Ляонин муж нь соёл урлагийнхаа чиглэлээр улсдаа дээгүүрт ордог байна. Тус муж нь Төв аймагтай 2009 оноос хойш найрамдалт харилцаатай ажиллаж ирсэн ба соёлын олон салбарт хамтарч ажилладаг. Тус үзэсгэлэнг одоогийн байдлаар 60 гаруй иргэд үзэж сонирхоод байна. Уран зургийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэнг өөрийн аймагтаа үзэж байгаадаа сэтгэл дүүрэн байгаагаа үзэсгэлэн сонирхогчид хэлж байлаа.
Түүнчлэн Төв аймгийн зураачдын чадвар, чансаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөр болсныг тус үзэсгэлэнг зохион байгуулагчид хэлж байна.

Т.Есүхэйтөмөр