Дорнодчудын дийлэнх нь ХАА болон худалдааны салбарт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-31 23:42:36
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 27 мянга гаруй ажил хөдөлмөр эрхлэгч иргэн бий. Статистик судалгаанаас харвал тэдний 40.7 хувь нь хөдөө аж ахуй, 13 хувь нь худалдааны салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуй дотроо ойн аж ахуй, загас, ан агнуур эрхлэгчид зонхилж байгаа юм. Харин үлдсэн 40 гаруй хувийг боловсрол, төр, уул уурхай, зам тээвэр, барилгын салбарынхан эзэлжээ.
Сонирхолтой нь эмэгтэйчүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа, боловсролын салбарт голлож байгаа юм.
Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 13 мянга нь тогтмол цалин хөлстэй, 8.5 мянга нь мал аж ахуй эрхлэгчид, дөрвөн мянга нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна.
Зүүн бүсийн хувьд улсын хэмжээний нийт ажиллагчдын 7.2 хувийг бүрдүүлдэг.
Дорнод аймаг улсын нийт ажиллагчдын 2.4 хувь, зүүн бүсийн 33.2 хувь, Сүхбаатар аймгийн ажиллагчдаас 549 хүнээр их, Хэнтий аймгийн нийт ажиллагчдаас 871 хүнээр бага үзүүлэлттэй явна. 
Д.Дэлгэрмаа
相关新闻