Нэг түймрийг унтрааж, хоёрыг цурманд оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-07-29 13:01:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” буюу сумын төвөөс хойд зүгт 25 км-т гарсан ойн түймрийг өчигдөр бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ.

Түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 26 хүн, хоёртехник хэрэгсэлтэйгээр ажиллаж дараа өдрийн 21:10 цагт цурманд оруулсан байна.
 
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” буюу сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т аянганаас үүссэн түймрийг онцгойгийнхон цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” буюу сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т гарсан түймрийг цурманд оруулжээ.
Б.Туул
相关新闻