Алдарт “Алтан дэвтэр” зохиолд зориулан гэрэлт хөшөө сүндэрлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Монголын төр, шашны түүхийг багтаасан алдарт “Алтан дэвтэр” сударт зориулсан гэрэлт хөшөөг Мандалговь хотын хоймор Бор овоон дээр сүндэрлүүллээ. “Алтан дэвтэр” нь Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, соён гэгээрүүлэгч Их бандида Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын зохиол бөгөөд түүний түвд хэлээр туурвисан 17 боть зохиолоос буддын шашны гүн ухаан дэлгэрсэн Энэтхэг, Түвд, Хятад болон гадаадын бусад орны эрдэмтэдийн дунд ихэд алдаршсан зохиолын нь нэг юм.
Гэрэлт хөшөө Зава Дамдин гавжийн мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан дурсгал болон үлдэж байна. Хөшөөг гантиг чулуугаар урласан бөгөөд нүүрэн талд “Алтан дэвтэр” судраас татсан ишлэлийг алтадан сийлсэн, оройн дээдэд нь “Алтан дэвтэр”- ийн тэргүүнд орших Соёмбо тэмдгийг байршуулжээ.
“Гэрэлт хөшөө бол монголчуудын төдийгүй дэлхийн хүн төрөлхтний гайхамшигт зүйлсийн нэг. Яагаад гэвэл үүнийг чулуун номын сан гэж хэлж болно. Тухайн үндэстний бүх бахархал чулуун дээр бичигдэж үлдсэн байдаг. Тийм ч учраас гэрэлт хөшөө гэж нэрлэсэн нь бий. Хамгийн урт настай ном чулууны бичээс юм” гэж Зава Дамдин гавжийн хойд дүр Дэлгэрийн Чойрын хийдийн хамба, Зава Дамдин судлалын хүрээлэнгийн тэргүүн Лувсандаржаа лам хөшөөний нээлтийн үеэр тодотгон хэлсэн юм. Тэрээр хөшөөн дээр сийлэн үлдээж буй бичээсийг “Алтан дэвтэр” судраас ишлэхдээ монгол орны өргөн уужим нутгийн хил хязгаарыг тодотгосон утга бүхий хэсгээс сонгон авсан гэлээ.
Уг бичээст “Монгол хэмээн алдаршсан их Монголын орон энэ болбоос өмнө хэсгээрээ Хотонгийн орон хийгээд Хутагтын орон, Ли орон, Түвд орон, Нанхиад орон, Солонгос орон нугууд лугаа хил залгасан, дорнод дор их далай өрнөд дор Анабад далай бөгөөд Туркийн хар далай лугаа хүрмүй. Умард зах ану Орос тэргүүнтэй гилаашаагийн газар лугаа барилдсан нэгэн их уужим орон агаад Франц нугууд бээр Ази тив хэмээмүй” гэжээ.
“Монгол орны хил хязгаарыг эртнээс ирээдүй хойчид таниулах тухайд ийнхүү айлдсан судар номтой миний хувьд одоогоор таараагүй байна.Хотонгийн орон бол одоогийн Шинжааны хавийг , дорнод дор их далай бол Номхон далайг хэлсэн. Гилаашаа гэдэг нь цаст уулс бөгөөд энд Кавказын уулсыг хэлж байна. Ийм уужим газар орныг Францууд Ази тив гэдэг байсан. Тэгэхээр Монгол орон бол Ази тив. Ази тив бол Монгол орон юм байна гэсэн санааг Монгол оронд хүн, төр, шажин, нийгмийн харилцаа үүссэн тэр үеэс хойшхи мэргэдийн санааг алт мэт тунгаагаад Зава Дамдин гавж “Алтан дэвтэрт”- ээ ийнхүү айлдсан” хэмээн Лувсандаржаа лам хөшөөний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.
Тэрээр Зава Дамдин гавжийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан “Алтан дэвтэр” зохиолыг түвд хэлнээс монгол бичигт хөрвүүлсэн бөгөөд хадмал орчуулгатай хэвлэсэн зохиолын дээж ботийг Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ- т хүндэтгэн гардуулав.
Энэхүү гэрэлт хөшөөг Дэлгэрцогт сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачлага, тэдний хандив хөрөнгөөр сийлбэрч, МУСТА Б. Түвшинжаргал бүтээжээ.
2007 онд Зава Дамдин гавжийн мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх үеэр түүний туурвисан алдарт “Хор Чойнжун” зохиолыг монгол бичигт хөрвүүлэн бүтээж залсан. Энэ үеэр Зава Дамдин гавжийг баринтагласан судар тэвэрсэн дүртэйгээр гантиг чулуугаар бүтээсэн хөшөөг мөн Бор овоо дээр сүндэрлүүлсэн билээ.

Т. Отгонтуяа