"А321"-т халдлага үйлдсэн гэх хувилбарыг "үндэслэлгүй таамаг" гэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /TASS/. Аравдугаар сарын 31-нд Синайн хойгт осолдсон Оросын "А321" онгоцонд халдлага үйлдсэн байж болзошгүй гэх таамгийг Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси шүүмжилжээ. Тэрбээр Их Британийн “Daily Telegraph” сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар ямар бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Ас-Сисигийн үзэж буйгаар, бөмбөг дэлбэрсний улмаас эвсэл пуужинд оногдож осолдсон гэх мэдэгдэл нь “үндэслэлгүй таамаг” юм. Египетийн Ерөнхийлөгч мөн ийм мэдээлэл нь “цагаасаа эрт өгсөн бөгөөд ямар нэг бодит баримтат тулгуурлаагүй” болохыг нэмж хэлжээ.
Египетийн Шарм-эш-Шейх хотоос Санкт-Петербург хотын чиглэлд нислэг үйлдэж байсан Оросын агаарын тээврийн "Когалымавиа" компанийн "А321" онгоц ниссэнээсээ бүтэн хагас цаг орчмын дараа осолдсон юм. Онгоцны хэлтэрхий Хойд Синай мужийн засаг захиргааны төв болох Эль-Ариш хотоос урагш 100 км зайтай газарт Эль-Насна суурингийн ойролцоогоос олджээ. Уг онгоцонд сууж явсан 217 зорчигч болон багийн долоон гишүүн бүгд амиа алдсан байна.
Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Оросын иргэд юм. Уг онгоцоор мөн Украины дөрвөн иргэн, Беларусийн нэг иргэн зорчиж байжээ.
Д.Жаргал