Өвөлд бэлтгэх тухай Засаг даргын албан даалгавар гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын энэ оны 7 сарын 18-ны 05 тоот албан даалгавар гарч, Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, хадлан тэжээл бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Сум, багийн Засаг дарга, Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн нарт үүрэг чиглэл өгөөд байна.
2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах, сум, багийн ажлын хэсгийг энэ оны 8 дугаар сарын 01-ний дотор багтаан томилж, хийх ажлын төлөвлөгөөг гарган, ажлын явц биелэлтэнд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг холбогдох газар, мэргэжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж ажиллахыг даалгалаа.
Мөн хадлан гар тэжээл, хужир шүүг төлөвлөгөөний дагуу бэлтгэхэд малчид, тариаланчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудыг татан оролцуулж, нийт малын 30 хувийг нэг хоног тэжээхээр тооцон орон нутгийн нөөц бүрдүүлэх, шаардлагатай цэгүүдэд байршуулах арга хэмжээг авахыг албан даалгавраар үүрэг болголоо.
Хадлан тэжээл бэлтгэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,засвар үйлчилгээг энэ оны 08 сарын 01-ний дотор дуусгах, хадлан тэжээл бэлтгэх багаж, тээврийн хэрэгслэлээр хангах ажлыг орон нутгийн нөөц болоцоонд тулгуурлан зохион байгуулах үүрэг өгөөд байна.

А.Бямбасүрэн