АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Оросын эсрэг хоригийг чангатгах тухай хуулийн төслийг дэмжин баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-26 08:41:14
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд ОХУ, Иран, БНАСАУ-ын эсрэг авсан Америкийн хоригийг чангатгах тухай хуулийн төслийг дэмжин баталлаа. Уг хуулийн төслийг батлахыг 419 гишүүн дэмжиж, ердөө гурван гишүүн татгалзсан байна.

Одоо уг баримт бичгийг Сенат хэлэлцэх ёстой бөгөөд парламентын Дээд танхим энэ хуулийн төслийг дэмжин батлах магадлалтай байгаа юм, учир нь сөрөг хүчний Ардчилсан нам, эрх баригч Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатчдын ихэнх нь хуулийн төслийг дэмжиж байгаа ажээ. Үүний дараагаар “Хоригийн тусламжтайгаар Америкийн дайснуудтай тэмцэх тухай хууль” гэдэг нэртэй болсон уг хуулийн төсөл Дональд Трампын ширээн дээр очих юм. Цагаан ордныхон сүүлийн өдрүүдэд "Д.Трамп энэ хуулийн төслийг дэмжин гарын үсэг зурахад бэлэн байгаа" гэсэн санааг илэрхийлж байсан билээ.

Иран, БНАСАУ-ын эсрэг чиглэсэн цээрлүүлэн шийтгэх шинэ арга хэмжээг эхэндээ Төлөөлөгчдийн танхим тусдаа боловсруулж байсан боловч  дараа нь Оросын эсрэг хоригтой хамтатган нэг баримт бичиг болгосон байна.
О.Барс 

 

 

 

 

相关新闻