Түймэр унтраахаар ажиллаж буй хүмүүст тусламж үзүүлэхээр хээрийн түр эмнэлэг байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Батсүмбэр суманд асч буй түймрийг унтраахаар ажиллаж буй бие бүрэлдэхүүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үүднээс тус “Цагаан нуга” зусланд хээрийн түр эмнэлэг байгуулаад байна.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 150 хүнд үзлэг хийж, 83 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Тусламж авч байгаа алба хаагчдын дийлэнх нь хөл холгож, цэврүүтсэн, толгой өвдөх, даралт ихсэх, нүд аргасан зовиуртай байжээ. Хөл холгож, цэврүүтсэн 20 хүний шархыг цэвэрлэж, боосон талаар Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Тус хээрийн эмнэлэгт аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр, Батсүмбэр сумын нэг эмч болон гурван сувилагч нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 16-нд байгуулагдан ажиллаж байна.
Бие бүрэлдэхүүн түймэр унтраахаар олон хоног ажиллаж буй тул хатиг гарах зовиур дийлэнх байна. Эмнэлгийн байрыг түшиглэн жижиг мэс ажилбар, эмчилгээ хийхээр төлөвлөж байна хэмээн аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа хэлэв.

Т.Есүхэйтөмөр