Хүүхдүүд унадаг дугуйгаар 10 км зам туулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-25 13:19:26
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газраас нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс 30 орчим хүүхэд оролцсон "Эко дугуйн аялал" зохион байгууллаа.

Зуунмод хотын төвөөс Манзушир хийд хүртэлх 10 км зам туулах “Эко дугуйн аялал”-д 12-16 насны 23 хүүхэд, долоон том хүн оролцов. Аяллын туршид тэд хамт олноороо явж голын ойр орчмын хогийг цэвэрлэсэн хэмээн аймгийн ЭМГ-ын Чийрэгжүүлэх арга зүйч М.Ариунтуул хэлэв.

Дугуй байнга унаж, хөдөлгөөнтэй байх тусам илүү эрч хүчтэй болж эхэлдэг талаар эко аялалд оролцсон ахмад дугуйчид онцолж байв.  Мөн сүү цагаан идээ болон “Манзушир” цэвэр усны хамт олноос цэвэр ус аялалд оролцсон хүүхдүүдэд хандивлажээ. 
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻