Үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-25 10:15:28
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой, зарим газраар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй аянга цахилгаан болон үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа. 
Өнөөдөр Төв аймгийн нутгаар үүлшинэ.  Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нийт нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэмийн дулаан байна.

Зуунмод хот орчмоор үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 25-27 хэмийн дулаан байна.
 
Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгаар 

Өнөөдөр ихэнх нутгаар, 31-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи: ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр 25-26-нд бага зэрэг сэрүүсч, шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэмийн дулаан байна. Харин 27-31-нд дулаарч, шөнөдөө хэм градус дулаан, өдөртөө 29-34 хэм хүрч халах төлөвтэй байна гэж аймгийн УЦУОША синоптик инженер О.Оюунцэцэг хэллээ.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻