Хөрөнгийн бирж 22 тэрбум 541 сая төгрөгийн арилжаа хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 22 тэрбум 541 сая 974 мянга 126 төгрөгийн үнэт цаас арилжжээ.
Тухайлбал, 50 компанийн 883 мянга 158 ширхэг хувьцааг 355 сая 136 мянга 801 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдрүүдэд “АПУ”, “Тавантолгой”, “Говь” болон Баянгол зочид буудал, “Сүү” компанийн хувьцаа борлуулалт өндөртэй байжээ.
Мөн долоо хоногт 168 мянга 57 ширхэг ЗГҮЦ-ыг анхдагч зах зээлд 16 тэрбум 184 сая 694 мянга 475 төгрөгөөр, хоёрдогч зах зээлд 63,134 ширхэг үнэт цаасыг 6 тэрбум 2 сая 142 мянга 850 төгрөгөөр арилжлаа.
Ингэснээр энэ сарын 21-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1 их наяд 497 тэрбум 666 сая 603 мянга 273 болсон бол "MSE ALL" индекс 896.66 нэгж болж 4.7 хувиар өссөн байна.
Ч.Ариунболд