18 улсын 28 залуу судлаач Монгол ахуйтай танилцахаар хөдөөг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Залуу монгол судлаачдын зуны сургууль”-ийн үйл ажиллагаа эхэллээ.
Зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах явдал юм. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар "Залуу монгол судлаачдын зуны сургууль”-ийн үйл ажиллагааны нээлт дээр хэлэхдээ, “Монгол судлалыг дэмжих чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол, Засгийн газраас монгол судлалыг дэмжих сан байгуулах зэргээр бодлогын тодорхой ажил хийж байна. Залуу монгол судлаачдыг дэмжих хэд хэдэн хувилбар бий. Нэгдүгээрт гадаадын улс орнуудад ажиллаж буй монгол судлалын төвүүдийг ахмад эрдэмтдийн залуу халаа болгон бэлдэх замаар монгол судлалын хүний нөөцийг бэхжүүлэх, хоёрдугаарт Олон улсын монгол судлалын холбоо, Монгол Улсын ШУА, их дээд сургуулиудтай хамтран салбарын яамнаас залуу монгол судлаачдын оролцоог хангасан олон улсын төсөл хөтөлбөр, судалгааны төслүүдийг дэмжиж, тэдгээрт залуу монгол судлаачдыг оролцуулах, гуравдугаарт сургалтын үйл ажиллагааг олон улсын монгол судлалын компаниудтай хамтран жил бүр Улаанбаатар хотод зохион байгуулдаг. Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг монгол Улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөөд байна” гэв.

2017 оны залуу монгол судлаачдын зуны сургуульд Орос, Швейцарь, Чех, Польш, Турк, Хятад, Япон, Иран, БНСУ, БНСАУ, Лаос, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 28 залуу судлаач, оюутан хүрэлцэн ирээд байна.

ӨМӨЗО-ы Бээжин дэх Төв үндэстний их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын оюутан Сарнай, “Багаасаа Монголд ирэхийг хүсч байсан ч “Залуу судлаачдын зуны сургууль” энэ завшаан олгож, анх удаа Монголд хөл тавьсандаа баяртай байна. Миний судсаар монгол цус урсаж байгаа. Өчигдөр Үлэг гүрвэлийн музей үзэж, Сүхбаатарын талбайгаар аялж Чингисийн хөргийг харж нутагтаа ирсэн юм шиг сэтгэл догдолж уйлмаар болсон. Хэдийгээр манай хоёр орны харилцаа сайн боловч хөдөөгийн малчин хүмүүс монголын тухай сайн мэддэггүй. Би хариад нутаг усныхан, аав ээждээ Монгол Улсын тухай ярина” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Ирэх сарын 05-ныг хүртэл үргэлжлэх зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн орчинд зохион байгуулах юм.
Залуу судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, СУИС, МУБИС зэрэг сонгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төв болон гадаадын монгол судлаач эрдэмтдийн монгол хэл, уран зохиол, шашин, соёл, түүх, археологи, антропологи, ардын урлаг, нийгэм, эдийн засаг, улс төр, хөдөө аж ахуйн чиглэлээр лекц сонсох юм.
Дашрамд мэдээлэхэд, 2015 оноос энэхүү зуны сургалтад 18 орны 30-аад сургуулийн 90 орчим залуус хамрагджээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр