Д.Трамп шинэ ангиллын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг хүлээн авах ёслолд оролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-07-23 11:14:24
ВАШИНГТОН./TASS/. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт нисэх онгоц тээвэрлэгч орчин үеийн шинэ хөлөг онгоцыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд хүлээн авах ёслолд оролцжээ. Америкийн Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг АНУ-ын зүүн эргийн Виржини муж улсын Норфолк хотоос дамжуулжээ.

“Би Gerald Ford хөлөг онгоцыг Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд оруулж байна. Энэхүү хөлөг онгоц болон түүн дээр ажиллах хүн бүрийг бурхан ивээг” хэмээн Ерөнхийлөгч Д.Трамп хэлжээ. Ёслолыг АНУ-ын ТЦХ-ийн мэдээлснээр, голчлон цэргийн албан хаагчдаас бүрдсэн 6,5 орчим хүн тус хөлөг онгоцны үндсэн болон ангарын тавцангаас үзжээ.

Д.Трамп тус хөлөг онгоцыг “Шинэ үеийн, дэлхийн түүхэнд хамгийн том, орчин үеийн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц” гэж нэрлээд уг хөлөг онгоцны зохион бүтээгчдийг магтжээ. Цагаан ордны эзэн Барак Обама Ерөнхийлөгчийн үед батлан хамгаалах төсвийг хорогдуулж байсан явдлыг эцэс болгохыг уриалжээ. Д.Трампын үзэж байгаагаар, өмнөх Ерөнхийлөгчийн ийм бодлого нь цэргийн техникийн техник үйлчилгээг саатуулж, хөрөнгө оруулалт дутагдах, АНУ-ын Зэвсэгт хүчний “байлдааны бэлэн байдал хангалтгүй” болоход хүргэсэн аж.

Д.Трамп 5 дугаар сард “Time” сэтгүүлд ярилцлага өгөхдөө тус хөлөг онгоцны шинэ катапультыг “уурын катапультээс хэдэн зуун сая долларын илүү үнэтэй, тийм болохоор тавих хэрэггүй” гэж шүүмжилж байжээ.

Уг нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг үйлдвэрлэх ажил 2008 оноос эхэлж байсан ба удахгүй хөлөг онгоц дээр багийнхныг бүгдийг нь байршуулан далайд гарч зүгшрүүлэлтийн ажлаа хийх ажээ. Уг хөлөг онгоц 2020 онд байлдааны бүрэн бэлэн байдалд  орох ба хөлөг онгоцны үйлдвэрлах зардал 13 тэрбум доллар болжээ.
О.Барс
相关新闻