Л.Хэрээг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-20 21:55:45
Дорнод /МОНЦАМЭ/. Баяр наадмын босгон дээр Дорнод аймгаас гавьяат цолтон төрлөө. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил,  Ардын хувьсгалын 96  жил үндэсний их баяр наадмыг тохиолдуулан соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Дорнод аймаг дахь сурвалжлагч Лувсансүхийн Хэрээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнав.
Л.Хэрээгийн хувьд орон нутгийн хэвлэл мэдээллийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүн. Тэрээр дайны фронтод гарч байсан “Дөл” сонины эрхлэгчээс эхлээд Дорнод аймгийн анхны телевизийг удирдаж явсан ахмад сэтгүүлч юм.
Д.Дэлгэрмаа
相关新闻