“Булган-80” хандивын сан байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой ирэх онд тохионо. Аймгийн Засаг даргын Тамгын газар “Булган-80” сан байгуулж, Хас банкинд 5002129178 тоот данс нээлээ.
Хандивын санг аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд хийж байгаа 80 бүтээлч ажил болон ойн арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой юм.
Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагнах талаар журам гаргаж мөрдөж байна. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өргөсөн, олон улсын байгууллагаас олгосон хандив, тусламж, хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдэх санг барьцаалах, зээлдүүлэх, шийдвэргүйгээр зарцуулах, батлагдсан төсвөөс хэтрүүлэх, өөр зориулалтаар ашиглахыг хориглон журамлаад байна.

М.Батжаргал