Он гарснаас хойш Хятадад 210 мянган хүнийг авлигын хэргээр шийтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Sputnik/. Хятадын эрх баригчид он гарснаас хойш 200 мянга гаруй албан тушаалтныг хээл хахууль авсан хэргээр шийтгээд байна гэж Хятадын Коммунист намын Сахилга батын төв комисс энэ пүрэв гарагт нийтэлсэн мэдээлэлдээ дурджээ.
2017 оны эхний хагаст бүх түвшний авлигын эсрэг байгууллагууд ойролцоогоор 1.31 сая орчим мэдээлэл хүлээн авсан бөгөөд сахилгын зөрчлийн 260 мянган хэргийг шалгасан байна. Мөн 210 мянган хүн ёс зүйн дүрмийг зөрчсөний учир шийтгүүлжээ гэж ХКН-ын Сахилга батын төв комисс мэдээлсэн байна.Шийтгүүлсэн хүмүүсийн дотор мужийн захиргаа болон яамдын 38 өндөр албан тушаалтан, түүнчлэн төрийн байгууллагад ажилладаг 1000 орчим менежерүүд байгаа аж.

5 жилийн өмнө Хятадын удирдагч Ши Жиньпиний эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд гэхэд 300 мянга орчим албан тушаалтныг шийтгэжээ.
Х.Сарнай