Үр тариа царцаанд нэрвэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалангийн бүс нутгаар бороо хур бага, халалт их байх нь таримал ургамлын хамгийн их ус чийг шаарддаг үр тарианы түрүүлэлтийн үетэй давхцаж байгаа тул ургацын хэмжээ буурах нөхцөл болохоор байна. Мөн гангийн нөхцөлтэй уялдан царцааны тархалт ихсэж, тариалсан талбай бүрийн захаас 20-40 метр талбайн ургацыг идэж сүйтгэж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Тариалалтын чанарыг соёололтоор дүгнэхэд 82,2 нь сайн, 17,8 хувь нь дунд үнэлэгдсэн байна. Үр тарианы тариалалт уриншинд бүрэн хийсэн, хаврын нөөц чийгийн хэмжээ газар тариалангийн бүс нутагт сайн байсан нь соёололтонд нөлөөлжээ.
Харин сүүлийн саруудад маш халуун хуурай салхитай, хур тунадас бага орж байгаа нь таримал ургамлын өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлж цаашид ургацын чанар, хэмжээнд нөлөөлөхөөр байгаа аж.
Бэлчээр болон таримлын хэвийн ургалтыг бүрдүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх арга хэмжээг 46 удаа зохион байгуулсан боловч, халуун хуурайшилтай байснаас үр дүн нь тааруу гарсан байна.

М.Батжаргал