Таиландын генералд хүний наймааны хэргээр 27 жилийн хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-20 12:25:49
БАНГКОК. /BBC/. Таиландын генерал асанд  хүний наймааны хэргээр анхан шатны шүүхээс 27 жилийн хорих ял оноосон байна.
 
Генерал асан Манас Конгпан нь Мьянмараас зугатсан бангладешчууд болон лалын шашинт цөөнх болох рохинжа нарыг наймаалсан хэрэгт холбогдсон 60 хүний нэг юм. Энэ хэрэгт холбогдсон нэгэн албаны хүн 75 жилийн хорих ял сонссон байна. Хэрэгт холбогдсон 100 гаруй хүний хэргийг саяхан шүүжээ.
 
Рохинжа нар нь Мьянмараас зугтан гарахын тулд олон жилийн турш хүний наймаачдад мөнгө төлдөг байсан аж.
 
2015 оны 6 дугаар сард генерал Манасыг баривчилсан явдал нь Таиландын эрх баригчид тус улсаар дамжуулан хүний наймаа хийдэг суваг гарцуудыг хаахад чиглэсэн арга хэмжээнүүдийн нэг юм. Генерал асныг хүний наймаа хийсэн, үндэстэн дамнасан гэмт хэргийг зохион байгуулсан хэрэгт буруутгасан байна.
 
Түүнээс гадна Таиландын өмнөд нутгийн Сатуны мужийн дарга асан Ко-Тонг гэгч этгээд 75 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Мөн бусад гэмт хэрэгтнүүдэд 4-94 жил хорих ял оноосон байна.
 
Х.Сарнай 

 

相关新闻