Их Британид тэтгэврийн насыг 68 болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-20 10:47:01

АСТАНА. /КАЗИНФОРМ/. Их Британийн засгийн газар тэтгэврийн насыг 2037-2039 оны үед 68 болгох гэж байгаа тухай тус улсын Хөдөлмөр, тэтгэврийн асуудал эрхэлсэн яам мэдээлжээ. 

Ингэснээр 2044-2046 онд тэтгэврийн насыг 68-д хүргэхээр төлөвлөж байсныг урагшлуулж байгаа юм. Гэхдээ уг шийдвэр нь 1970 оны 4 дүгээр сарын 5-наас өмнө төрсөн британичуудад хамаарахгүй ажээ.

Уг шийдвэртэй холбогдуулан Хөдөлмөр, тэтгэврийн асуудал эрхэлсэн сайд Дэвид Гок хэлэхдээ “дундаж нас нэмэгдэж, тэтгэвэр авч буй хүмүүсийн тоо өсч байгаатай холбоотойгоор манай улсад шударга, тогтвортой тогтолцоо бий гэдгийг батлан харуулах хэрэгтэй болжээ. Энэ тогтолцоо нь өнөө цагийн амьдралыг тусгаж, ирээдүй үеийнхний эрх ашгийн үүднээс хадгалагдаж байх учиртай” гэлээ.

Одоогийн байдлаар, Их Британи улсад эрэгтэйчүүд 65 насандаа, эмэгтэйчүүд төрсөн огнооноос хамаарч 60-65 насандаа тэтгэвэрт гарч байгаа юм. 2020 он гэхэд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ялгаагүй 66 насандаа тэтгэвэрт гарч эхлэх бол 2028 оноос тэтгэврийн насыг 67 болгож нэмэгдүүлэх аж.

О.Барс  

相关新闻