Ногоон байгууламжийг өдөрт хоёр удаа усалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-18 20:59:17
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.  Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 10000 гаруй мод бут ургаж байгаа ч гандуу хуурай байгаагаас зарим мод бут хатах эрсдэл тулгарч байгаа учраас өдөрт хоёр удаа усалж байна.

Зуунмод сумын хэмжээнд 6000 гаруй ногоон байгууламж байдаг. Өнгөрсөн хаврын “Бүх нийтийн мод өдөр”-өөр нэмж дөрвөн мянган мод тарьсан. Үүнээс хоёр мянган модыг 40 байгууллагын 1000 гаруй иргэд суулгажээ.

Цаг агаар гандуу бороо хур бага байгаа учраас ногоон байгууламжийг хамгаалах үүднээс хоногт хоёр удаагийн усалгаа хийж байна. Ингэснээр мод, бут хатах эрсдэлээс холуур өнгөрөх байх гэдгийг аймгийн Хот тохижуулах газрын Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн С.Мөнх-Амгалан тодотгов.

Сонирхуулахад, ногоон байгууламжийг хот суурин газрын оршин суугчдын тоо, түүний шилжилт хөдөлгөөн, гудамж замын хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлийг харгалзан харилцан адилгүй байдлаар тодорхой төлөвлөгөөний дагуу тарьж ургуулдаг бөгөөд арчилгаа нь ч гэсэн өөрийн гэсэн тусгай аргуудаар хийгддэг байна. 

Т.Есүхэйтөмөр
相关新闻