Булган аймаг БНХАУ-ын зарим хоттой боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ БНХАУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин Булган аймагт айлчилж, аймгийн Засаг дарга З.Батзоригтой уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Булган аймаг өмнөд хөршийн Бугат хоттой болон ижил түвшний засаг захиргааны нэгжтэй харилцаа тогтоох, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санал тавьлаа.
Элчин сайд Шин Хаймин хамтран ажиллах саналыг дэмжихээ илэрхийлж, мөнгөн дэмжлэг үзүүллээ.
БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдтай хамт элчин сайдын Яамны улс төрийн зөвлөх Ли Яньжунь, эдийн засаг, худалдааны газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Лю Жэфэн, консулын газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Линь Чан нарын албаны хүмүүс айлчиллаа.

М.Батжаргал