Батсүмбэр суманд гарсан зургаан түймрийг бүрэн унтраав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-18 00:30:14
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан гал түймрийн голомт дээр ажиллаж байна.

Өчигдөр буюу энэ сарын 16-нд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан албаныхантай хамтран нарийн судалгаа хийж, гурван удаа үүл буудаж бороо оруулсан бол өнгөрсөн шөнө мөн таван удаа үүл буудаж бороо оруулжээ. Үүний үр дүнд тус суманд асч буй зургаан түймрийг бүрэн унтрааж, цурманд оруулаад байна.

Түүнээс гадна 27 сая төгрөгийн таван төхөөрөмжийг Батсүмбэр сумын сум дундын ойн ангид хүлээлгэн өглөө. Батсүмбэр сумын ЗДТГ-т БОАЖЯ-ныхан өөрсдийн нэг өдрийн цалин буюу таван сая төгрөгийг түймрийн голомтод ажиллаж буй иргэд, албан хаагчдад зориулан зарцуулахыг хүсч хандивлав.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻