Баярын үеэр долоон хүний амь нас хохирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-18 00:10:38
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Баярын өдрүүдээр гэмт хэрэг болон захиргааны зөрчлийн шинжтэй 154 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, долоо хүний амь нас хохирсон талаар Цагдаагийн газраас мэдээлэв.

Аймгийн Цагдаагийн газарт баярын өдрүүдээр гал түймэр гурав, өмчлөх эрхийн эсрэг гэмт  хэрэг найм, хүний амь нас хохирсон гэмт  хэрэг долоо, зам тээврийн осол 11, танхай найм, хүчин нэг бусад төрлийн гэмт  хэрэг гурав нийт 41 гэмт  хэрэг  гарчээ.

Гарсан гэмт хэргүүдээс хүний амь нас хохирсон тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн бөгөөд ихэнхдээ гол усанд осолдох, амиа хорлох, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг шалтгаанаас болж долоон хүний амь нас хохирсон талаар аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах байцаагч, Цагдаагийн ахмад М.Нансалмаа мэдээллээ.

Иргэд аялал зугаалгаар явахдаа гал, үер усны аюулаас болгоомжлох, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж замын хөдөлгөөний  дүрмээ баримталж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байх, гэр орон байр, эд зүйлээ хараа хяналттай байлгахыг Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. Мөн бага насны хүүхдээ хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байгаа юм.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻