Төв нутгийнхан түймрийн эсрэг аян өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. “Монгол туургатан” театр аймгийн ЗДТГ-тай хамтран Батсүмбэр, Эрдэнэ сумдад гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж буй аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон сум орон нутгийн иргэдэд зориулан “Бидний тусламжийн гар” хандивын аяныг өрнүүлж байна.\\
Хандивын аянд иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож бэлэн мөнгө 15,000,000 төгрөг, эд материал, хоол хүнс болон бусад багаж хэрэгслүүд цугларсныг Батсүмбэр сум руу илгээжээ.
Төв аймгийнхаа нийт иргэд болоод аж ахуй нэгж, албан байгууллагуудыг “тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэсэн ардын сайхан үгийг санаж уг аянд эд материал, хоол хүнс, багаж материалын тусламж хандивлахыг аяныг зохион байгуулагчид уриалав. Мөн Төрийн банкны 100900031405 тоот дансаар та бүхэн хандив өгөх боломжтой сануулсан юм.
Түүнчлэн Батсүмбэр суманд гараад байгаа гал түймрийг унтраах ажилд туслахаар 40 гаруй Төрийн албан хаагч залуус өөрсдийн хүслээр тус сумыг зорив.
Бусад залуучуудыг сэтгэлийн хөдлөлөөр хандаж түймрийн голомт руу явахгүй байхыг анхааруулсан бөгөөд гал түймэр унтраах ажилд өөрийн санаачлагаар оролцох залуучуудыг Онцгой байдлын удирдлага дор авч явахыг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал аян зохион байгуулагчдад үүрэг болгосон юм.

Т.Есүхэйтөмөр