Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагч, иргэдэд тусламж шуурхай хүрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өдрүүдэд ой хээрийн түймэр гарч, байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар иргэд олон нийтэд мэдээлсээр байгаа билээ.
Тухайлбал Петровис группээс ой хээрийн түймэр илүүтэй гарч буй Сэлэнгэ аймгийн ОБГ-т 10 сая төгрөгийг авран хамгаалах үйлсэд нь зориулан хандивласныг өнөөдөр гардуулан өглөө. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 84 иргэний 32.471.835 төгрөг, 34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 197.367.971 төгрөг, нийт 229.839.806 төгрөгийн мөнгөн хандив цугларсан мэдээтэй байнаа аж. Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байна. Энэхүү тусламжийн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг дээрх сумдын нутагт түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагч, иргэдэд хурдан шуурхай хүргүүлээд байна.

Ч.Отгонцэцэг