Бүрэгхангай сум “Хоёр түмэн адууны баяр” тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай сум энэ сарын 27-28-нд “Хоёр түмэн адууны баяр”-аа тэмдэглэнэ.
-1999 онд түмэн адуутай болж баяр тэмдэглэж байсан. Энэ онд сумын адуун сүрэг хоёр түм хүрч байна. “Хоёр түмэн адууны баяр”-аар уламжлалт эрийн гурван наадам хийхийн дээр адуу, айрагны соёлтой холбоотой арга хэмжээ зохион байгуулна. Сайхан айраг, хос морьтон шалгаруулах, айраг уух зэрэг тэмцээн, наадам болно гэж сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр ярьлаа.
Улсдаа хамгийн олон адуутай сум болох Сайхан гурван жилийн өмнө “Дөрвөн түмэн адууны баяр” тэмдэглэж байсан юм. Мөн Гурванбулаг, Могод, Орхон, Хишиг-Өндөр сум хоёр түм хол давсан адуун сүрэгтэй билээ.

М.Батжаргал