Сэлэнгэд 10 түймэр асч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр, Бугант суманд 10 түймэр асч байна.
Аймгийн Онцгой байдлын газар орон нутгийн иргэдийн хамт өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Аймгийн УЦУОШГ-аас мэдээлж байгаагаар үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулахаар ажиллаж байгаа ажээ.
Түймрийн голомтод ажиллахаар аймгийн Засаг дарга Ш.Оргил Хүдэр, Ерөө сум руу хөдөлжээ.
Ч.Отгонцэцэг