Л.Цээсүрэн түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-15 23:15:24
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96, аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баяр наадамд 256 хүчит бөх зодоглов.

Баяр наадмын барилдаанд улсын гарьд нэг, улсын заан дөрөв, улсын харцага дөрөв, улсын начин 23, аймгийн арслан 38, аймгийн заан 17, аймгийн харцага 17, аймгийн начин 34 барилдаж эр бяраа гайхууллаа. 

Ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяа аймгийн заан Л.Цээсүрэн, Төв аймгийн Угтаал сумын харьяа аймгийн харцага Г.Өсөхбаяр, Заамар сумын харъяа сумын заан Ч.Маналсүрэн, Алтанбулаг сумын харьяа сумын заан Ч.Чойжилсүрэн нар үлдэж наадамчин олноо баясгасан юм.

Улмаар хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяа аймгийн заан Л.Цээсүрэн түрүү бөхөөр шалгарч аймгийн арслан цолны болзол хангасан бол Төв аймгийн Угтаал сумын харьяа аймгийн харцага Г.Өсөхбаяр үзүүрлэв.

 
Т.Есүхэйтөмөр
相关新闻