Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын эхний өдөр буюу өчигдөр цэнгэлдэх хүрээлэн орчимд 24 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн Хүй долоо худагт найман хүүхэд төөрсөн бол Сүхбаатарын талбайд болсон “Улаанбаатарын үдэш” шөнийн цэнгүүний үеэр 2-14 насны нийт 34 хүүхэд төөрчээ. Цагдаагийн байгууллагаас хүүхэд төөрөх, эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүдийн утасны дугаарын бичих зориулалт бүхий бугуйвчийг тарааж байна. Наадмын өдрүүдэд олон нийтийн газраар явахдаа бага насны хүүхэддээ тавих анхаарал, хяналтаа сулруулахгүй байх, байнга хөтлөж явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Ч.Ариунболд