Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр Үндэсний Их баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өндөрлөж, хүчит 512 бөхийн барилдааны нэгийн даваа эхлээд, үргэлжилж байна.
Энэ жилийн үндэсний их баяр наадамд дархан аварга нэг, улсын аварга дөрөв, улсын арслан найм, улсын гарьд зургаа, улсын заан ес, харцага 23, начин 44 нийт улсын цолтой 95 бөх зодоглож байна. Харин аймаг цэргийн арслан 99, аймаг цэргийн заан 19, аймаг цэргийн харцага 23, начин 46, нийтдээ аймаг, цэргийн цолтой 170 бөх уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдаж байна. Ардын хувьсгалын 96 жил Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өдрийн 16 цагт өндөрлөв. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Монгол Улсын начин Эрдэнэбатын Даш нэгийн даваанд залуу бөх Төрмөнхөд өвдөг шороодлоо. Залуу начин Дашийг олон хүн цолоо баталж, ахиулах бөхийн тоонд оруулж байсан юм.Энэ даваанд улсын цолтнуудаас өвдөг шороодсон бөхөөр улсын начин Э.Дашаас өөр бөх гараагүй юм.
Энэ жилийн наадмын хоёрын даваа хагас цагийн дараа эхэлж, давааг Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүлэн гарч анхны давааг авлаа. Улсын цолтой бөхчүүдээс Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат улсын харцагабайнаСэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, Алдар спорт хороо, Агромаштех компанийн бөх Бат-Очирын Одгэрэл, аймгийн харцага Дүүрэнсаранд өвдөг шороодсон нь харцага бэлтгэл дутуу байгааг харуулав бололтой. Тэрбээр, энэ өвөл бэртлийн улмаас цөөхөн барилдсан гэдгийг бөх сонирхогчид андахгүй мэдэж байгаа бизээ.

Д.Өлзий