“Дээлтэй Монгол-Эрдэнэтийн соёл” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-09 15:08:13
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Орхон аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, “Уурхайчин” соёлын ордон хамтран “Дээлтэй Монгол-Эрдэнэтийн соёл”  өдөрлөг зохион байгууллаа. Үүнд  40 гаруй байгууллага оролцов.  “Дээлтэй Монгол-Эрдэнэтийн соёл” өдөрлөгийн үеэр “Шилдэг хамт олон”, “Шилдэг хос”, “Сайхан хувцастай иргэн”, “Уламжлалт хувцас”  зэрэг   8 номинацт шалгарууллаа.  
     Б.Оюун-Эрдэнэ

 
 
相关新闻