Наадмын өдрүүдэд түр зуурын бороотой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өчигдрийн 20 цагаас өнөөдрийн 20 цаг хүртэл Төв аймгийн нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэмийн дулаан байна.
Зуунмод хот орчмоор солигдмол үүлтэй. бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр секунд байна. Өмнөх хоногоос онцын өөрчлөлтгүй, шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 24-26 хэмийн дулаан байна.
Энэ сарын 11-ээс 15-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад 10-11-нд зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд дулаарч, нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэмийн дулаан байна гэж Төв аймгийн УЦУОША-ны Цаг агаарын синоптик инженер Д.Долгоржав хэллээ.

Т.Есүхэйтөмөр