Төв аймгийн сумдын наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Баянцогт, Баянцагаан, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баяндэлгэр, Баян, Батсүмбэр, Архуст, Цээл, Аргалант, Баянхангай гэсэн 13 сумын баяр наадам эхэлж байна. Эхний 11 сумынхан хоёр өдөр наадах бол Аргалант, Баянхангай сумын наадам гурав хоног үргэлжлэх юм.
Харин маргааш Алтанбулаг, Заамар, нөгөөдрөөс буюу энэ сарын 11-нд Лүн, Мөнгөнморьт, Эрдэнэ зэрэг сумын, 12-нд Жаргалант сумын баяр наадам болно. Зуунмод, Эрдэнэсант, Сүмбэр, Өндөрширээт зэрэг сумын баяр наадам энэ сарын 14-нд, энэ сарын 15-нд Дэлгэрхаан, 17-нд Сэргэлэн 19-нд Бүрэн зэрэг сумын баяр наадам болох ажээ.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Төв аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам энэ сарын 14-15 ны өдрүүдэд болно. Энэ жилийн “Тамганд мөнхөрсөн наадам” баяр наадмыг найруулагч Ч.Ганхуягийн найруулж байгаа юм.
Т.Есүхэйтөмөр