Хушаат сумынхан уул, усаа магтан дуулсан дуутай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-08 21:36:10
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумынхан тун удахгүй тохиох түүхт 30 жилийн ойдоо зориулан олон бүтээлч ажлыг сэтгэл зүтгэл гарган хийж байна. Үүний нэг нь нутгийн зон олны шүтээн болсон "Цагаан овоо" тахилгат хайрхандаа зориулан бүтээсэн аялгуу сайхан дуу юм.
Энэхүү дууны шүлгийг тус сумын уугуул, Дархан-Уул аймгийн “ЛХА” ТВ-ийн сэтгүүлч Л.Отгонбаатар тэрлэж, Монголын хөгжмийн зохиолчдын хорооны гишүүн, яруу найрагч, хөгжмийн зохиолч М.Хунлиуз хөг нэмэн эгшиглүүлсэн байна. Хушаат сайхан нутаг орноо, хүндлэлт их хайрханаа магтан дуулсан эл уран бүтээлийг сумын уугуул МУСТА Г.Бат-Эрдэнэ дуулж олны хүртээл болгожээ. Уг дууны клипийн зураг авалтанд сумын иргэдийн төлөөллийг оролцуулан дуунд мөнхөрсөн их хайрханыхаа өвөрт авсан байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻