“Эрдэнэт үйлдвэр” ХХК урамшууллын сангийн хэмжээгээ 20 хувиар нэмэгдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-08 12:09:14
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  “Эрдэнэт үйлдвэр” ХХК эхний хагас жилийн төлөвлөгөөгөө  101-иар  биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 269 тэрбум  төгрөг төвлөрүүллээ. Иймд компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сар бүр олгодог ажлын үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээгээ  энэ сарын 1-ээс 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болов.  
Тус үйлдвэр энэ оны тавдугаар сарын нэгнээс ажилтнуудынхаа  цалинг 10 хувиар нэмэгдүүлээд байсан юм. Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Уурхайчдын нийгмийн асуудал” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулж түүнээс гарсан гарсан санал, санаачлагыг ажил хэрэг болгож Үндэсний их баяр наадмын дараа ажилтнуудаа "Медипас” эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулахаар болжээ.
 
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻